Friday, October 8, 2010

Холливудын алдарт жүжигчин Morgan Freeman-ийг та бид олон сайхан киногоор нь мэдэх билээ. Тэрбээр Оскарын шагналд Street Smart, Driving Miss Daisy, The Shawshank Redemption, Invictus зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байсан бөгөөд 2005 онд Million Dollar Baby киногоор Оскарын шагнал хүртэж байжээ. Randomblog.org хэмээх сайт дээр түүний тоглосон дүрүүдээр албан тушаалын шатлал гаргасан байсан нь их хөгжилтэй санагдсан тул зурган дээр нь жаахан засвар хийгээд та бүхэнд хүргэж байна.

Thursday, September 16, 2010

avatar navichuudin online toli

. Өнгөрсөн онд дэлхийг байлдан дагуулж чадсан Жэймс Камеруны бүтээл “Аватар” киног үзээгүй хүн одоо ховор биз. Тэгвэл энэ кинон дээр гардаг үндэстэн Нави-чуудын хэлээр “Би чамд хайртай” гэдгийг Nga yawne lu oer гэдэг юм байна. Ер нь кинонд зориулж бүхэл бүтэн хэл зохионо гэдэг амаргүй зүй л нь ойлгомжтой. Гэхдээ тэр хэрээрээ уг киног ямар хэмжээний бүтээл болохыг нь харуулж байна.

Энэхүү хэлийг бүтээгчид нь үндэстэн болгоны хэлний онцлогийг оруулж өгч чадсан учраас хүн бүр сурах боломжтой. Магадгүй дэлхийн хоёрдогч хэл ч болж болох юм гэж хэлсэн байна.

Мөн энэ хэлийг сурах сурах бичгийг ч хүртэл зохиосон байх юм. За тэгээд зарим нэг үгийн сантай Нави хэлний онлайн толь бичгийг орж сонирхоорой… bavi
http://www.navilator.com/index.php

Saturday, March 13, 2010